АНУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайд үүрэгт ажилдаа орлоо

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Клечески-г хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.Клечески Монгол Улсад ажиллах Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг Дэд сайдад гардуулав.

Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын чухал гуравдагч хөрш,  түнш орон- АНУ-тай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Элчин сайдыг Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа нэн идэвхтэй хөгжиж байгаа цаг үед үүрэгт ажилдаа орж байгааг онцлон тэмдэглэж, хамтын ажиллагааны энэхүү далайцыг улам нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайдын зүгээс Монгол, Америкийн бат бэх хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)