"Анна Каренина" УДЭТ-ын тайзнаа тавигдана

Оросын алдарт зохиолч Л.Н Толстойн "Анна Каренина" роман Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 2020 оны хоёрдугаар сарын 28-нд тавигдана. Тус романыг жүжгийн зохиол болгон Норовын Пүрэвдагва бичсэн аж. Харин найруулагчаар нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг ажиллаж байна.

"Анна Каренина" роман бол дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү гайхамшигтай романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын хамт олон тайзны бүтээл болгохоор бэлдэж байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)