“Анна Каренина” жүжиг УДЭТ-т тоглогдоно

Бүх цаг үеийн шилдэг ном болох Оросын нэрт зохиолч Лев Толстойн "Анна Каренина" Монголд анх удаа театрын жүжиг хэлбэрээр УДЭТ-ын тайзнаа ирэх есдүгээр сарын 15-нд тоглогдох гэж байна.

Тус жүжиг өнгөрсөн хоёрдугаар сард тоглогдох байсан ч цар тахлын улмаас хойшлоод байсан юм. Тэгвэл тун удахгүй УДЭТ-т тоглогдох болсон талаар тус театраас мэдээллээ.

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа тус романыг жүжгийн зохиол болгон Н.Пүрэвдагва бичсэн бол найруулагчаар нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр нар ажиллаж байна.

Уг зохиолыг товч танилцуулвал нөхөрт гарсан язгууртан авхай Анна залуухан офицер Алексей Вронскийд хайр сэтгэлтэй болсоноор, Санкт-Петербургийн ихэс дээдсийн хүрээллийн дарамтад өртөж, улмаар хайр дурлалынхаа төлөө хамтдаа Итали руу зугтдаг. Орос руу буцаж ирэхэд нь тэдний хамтын амьдрал төгсгөл болохоос аргагүй байдалд хүрнэ.

Б.Чингүүн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)