Анкара хотод болсон дэлбэрэлтийн улмаас 34 хүн амиа алдлаа

Шашны хэт даврагчдын халдлага сүүлийн өдрүүдэд ширүүсэх болсон билээ. Өнгөрсөн шөнө Туркийн нийслэл Анкара хотын төвд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 34 хүн амь насаа алдаж 125 гаруй хүн хүнд, хөнгөн шархдаад байна.

Эрүүл мэндийн сайд Мехмет Муэззиноглугийн хэлж буйгаар шархадсан 19 хүний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд хотын томоохонд тооцогддог 14 эмнэлэг мэс засал хийж нас барсан хүний тоог нэмэхгүй байхаар хичээж байна. Мэс засал одоо ч үргэлжилсээр байгаа аж. 


Анкара хотын төв Кизилай талбайн ойролцоох автобусны буудалд машин дэлбэрсэн бөгөөд энэ нь энэ жил Туркт болж буй хоёр дахь халдлага юм. Дэлбэрэлтийн дараа алан хядах халдлагыг үйлдсэн бүлэг, байгууллагуудыг устгах болно гэдгээ тус улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хариуцлагатайгаар мэдэгджээ. Мөн тэрбээр, террористууд Туркт халдлага зохион байгуулахын тулд тус бүс нутгийн тогтворгүй байдлыг ашиглахыг оролдож байна гэж онцолжээ. 

Одоогоор халдлагыг хэн зохион байгуулсан тухай Туркийн эрх баригчид хараахан тогтоогоогүй байгаа ба хоёрдугаар сард болсон халдлагыг курд босогчдыг үйлдсэн гэж буруушаасан байна. 



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)