Анжела Ружьеро ОУОХ-ны тамирчдын комиссын дарга боллоо

Олимпийн аварга, АНУ-н эмэгтэй хоккейн шигшээ багийн алдартнуудын нэг Анжела Ружьеро ОУОХ-ны тамирчдын комиссын дарга боллоо. Өчигдөр болсон комиссын гишүүдийн санал асуулгаар тэрбээр Клаудиа Бокелийн халааг залгах болсон юм.  1998 оны Наганогийн олимпийн аварга, хоккейн алдрын танхимд багтдаг Анжела албан тушаалаа хүлээж авсны дараа ирэх хоёр жилийн гол зорилгоо "допингтой тэмцэх" хэмээн тодорхойлсон юм. Анжела тамирчдын комиссын дэд даргаар ажиллаж байсан учраас түүнийг энэ албанд дэвшинэ хэмээн олон хүн төсөөлж байсан юм. Тэрбээр мөн өнгөрсөн тавдугаар сард "Лос Анжелес 2024" олимпийн танилцуулах багийн стратеги хариуцсан мэргэжилтээр ажилласан аж. Тэрбээр "Яг одоо допинг бидэнд тулгараад буй хамгийн том асуудал гарцаагүй мөн. Тиймээс би ажлаа эндээс эхэлнэ. Тамирчдын эрх ашгийг хамгаалах асуудал ноцтойгоор яригдаж байгаа энэ үед бид гараа хумхиад сууж болохгүй" хэмээн өгүүлэв


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)