АНДЕРС Брейвик Өв залгамжлахаас татгалзжээ

Өөрийн эх Венке Бехрин Брейвикийн өөд болсны дараа шилжиж ирсэн өв залгамжлалын эрхээсээ Норвегийн террорист Андерс Брейвик татгалзсан тухай тус улсын “Verdens Gangco” сонин мэдээлэв. Брейвикийн өмгөөлөгчийн хэлснээр гэр бүлийнх нь өв хөрөнгө Норвегийн эх баригчдын гарт орохыг тэрбээр хүсэхгүй байгаа гэнэ.

Хэрэв ялтан өв залгамжилбал Засгийн газар хөрөнгийг нь хураан, түүний үйлдсэн хоёр ч халдлагын улмаас хохирогсдын ар гэрт нөхөн төлбөр болгон зарцуулж мэдэх юм байна. Уг өвийн мөнгөн дүнгийн талаар тодорхой тоо одоогоор алга байгаа ч үлэмжхэн хөрөнгө гэлцэж буй аж. Бүрлээч ээжийнх нь зөвхөн ганц байр л гэхэд 681 мянгаас доошгүй ам.доллараар үнэлэгдсэн агаад арилжаанд хэдийнэ тавигдсан байгаа гэнэ.

Өв залгамжлуулах тухай шийдвэр гуравдугаар сард хатагтай Венке Бехрин Брейвикийн нас барахын өмнөхөн гарчээ. Тухайн үед алан хядагч ээжтэйгээ салах ёс хийхээр чөлөө хүссэн ч засан хүмүүжүүлэх газрыг орхихыг зөвшөөрөөгүй байна. Нэгэнт өв залгамжлалаас өөрөө татгалзсан тул уг эрх нь эмэгтэй дүүд нь шилжихийн дээр хөрөнгийн нэг хэсгийг буяны санд хандивлана гэсэн мэдээлэл байна. Үйлдсэн хэрэгтээ 21 жилийн ял авч, өдгөө Ила шоронгийн гурван өрөөтэй камерт ялаа эдэлж буй Брейвик хорих газрын нөхцөлийн талаар байнга гомдол гаргадаг гэнэ.

2011 оны долдугаар сарын 22-нд Осло хотод Засгийн газрын хороолол, Утойя аралд Норвегийн Ажилчны намын залуучуудын лагерьт түүний үйлдсэн дэлбэрэлт, галт зэвсгийн дайралтад 77 хүн амиа алдсан юм.


 Х.ЭНХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)