Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана


БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Японы анагаах ухааны, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн тэргүүлэгч, ноён Күнинори Такаги нар Японы анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн тэтгэлгийг монгол оюутнуудад олгох харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ санамж бичгийг байгуулснаар сувилахуй, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, хэл, сонсгол, хараа зүй, эм зүй гэсэн есөн мэргэжлээр ирэх таван жилийн хугацаанд ирэх таван жилийн хугацаанд жил бүр 10 монгол оюутныг Японы анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургуульд суралцуулах боломж бүрдлээ. Монгол оюутнуудын тухайн сургуульд суралцах сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг Японы тал бүрэн хариуцах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)