Ам.долларын ханш 9.1 хувиар өсжээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс зургадугаар сарын макро эдийн засгийн төлөвийг танилцуулав. Өнгөрсөн сард Монголбанкны нэрлэсэн ханшаар ам.доллар 2654 орчим төгрөгтэй тэнцэж байсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 222 төгрөг буюу 9.1 хувиар нэмэгдсэн дүн аж. Харин тавдугаар сарынхтай харьцуулахад 10 орчим төгрөг буюу 0.35 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Түүнчлэн өнгөрсөн сард улсын нэгдсэн төсвийн орлого 2018 оныхоос 77.1, зарлага 78.1 хувиар буурсан байна. 

Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 46.1 тэрбум төгрөгийн ашигтай гарсан гэнэ. Мөн төсвийн алдагдал нэг жилийн хугацаанд 185.9 тэрбум төгрөгөөр багассан аж. Үүнээс гадна одоогоор инфляц улсын хэмжээнд 8.1, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6.8 орчим хувьтай байгааг тайланд дурджээ. Харин энэ оны эцэст инфляц 8.5, 2020 онд 7.5 хувьд хүрэх бол, эдийн засгийн өсөлт оны сүүлд 6.7, ирэх жил 6.3 болж буурах төлөвтэйг онцоллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)