Ам.долларын ханш 2600 төгрөг давах магадлалтай


Монголбанкнаас зарласан ханшаар өчигдөр ам.доллар 2580.79 төгрөгтэй тэнцэв. Энэ нь 14 хоногийн өмнөхөөс 15 төгрөгөөр чангарсан үзүүлэлт юм. Тэгвэл “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд 18.00 цагийн үед ам.долларыг 2586 төгрөгөөр авч, 2589-өөр борлуулж байлаа. Ченжүүд “Ам. доллар хомсдох шинжтэй байна. Тиймээс цаашид ханш өснө гэсэн хүлээлттэй байгаа. Ханш 2600 төгрөгөөс давах магадлал тун их” гэж ярилаа. Валютын хар зах гэгддэг тус төвд сүүлийн 10 хоногт ам.долларын ханш 20 гаруй төгрөгөөр чангараад байгаа юм.

Төвбанк өчигдөр валютын дуудлага худалдаагаар 35.3 сая ам.доллар нийлүүлсэн. Гэвч энэ нь ханшийн өсөлтийг тогтворжуулахад нөлөөлж чадаагүй юм. Мөн тав хоногийн өмнө 31.9 сая ам.доллар зах зээлд нийлүүлжээ. Монголбанк энэ сар гарснаар зах зээлд нийт 150 сая ам.доллар нийлүүлээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)