Амьтан, ургамал ажиглах хоёр цэг байгуулав

Нийслэлийн Байгаль орчны болон Мэргэжлийн хяналтын газрынхан хамтран байгаль орчны менежментийн 2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу мониторинг хийх цэгийг хоёр газарт байгуулжээ. Тус хоёр цэгт ой, хээрийн түймэр болон хулгайн ан зэрэг байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, цаг уур, амьтан, ургамлын мониторинг хийх аж. Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүргийн нутагт амьтан, ургамал ажиглах гурван модон байгууламж ашигладаг байсан бол ийнхүү анх удаа төмөр хийц бүхий цэгтэй боллоо гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

Бэлтгэсэн: О.Алуунгуа 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)