"Амьд Барби" хэмээгддэг Валерия Лукьянова Монголд ирнэ

"Face of beauty international 2016" тэмцээн энэ сарын 27-ноос аравдугаар сарын 9-нд Улаанбаатар хотноо болно. Тус тэмцээний шүүгчээр Украйны "Амьд Барби" хэмээгддэг Валерия Лукьянова ажиллах аж. 

Дэлхийн 60 гаруй орны миссүүд оролцох тус тэмцээнийг НЗДТГ, БОАЖЯ, БСШУС, Гадаад харилцааны яамдууд дэмжиж хамтран ажиллахаар болжээ. Түүнчлэн төгсгөлийн арга хэмжээг дэлхийн арай гаруй оронд шууд дамжуулан үзүүлэх юм. 

Тэмцээний шүүгчээр ажиллах Валерия Лукьянова нь 1985 оны наймдугаар сарын 23-нд төрсөн бөгөөд 2007 онд Украйны миссээр шалгарч байжээ. Хүүхэлдэй мэт линз зүүж, нүүр будалт хийн, цахим ертөнцөд амьд барби нэрээрээ алдаршсан бүсгүйн биеийн харьцаа 86-47-86. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)