“Амьдралын гурвалжин”-д хоргодвол амьд үлдэх боломжтой

Америкийн Олон улсын аврах багийн дарга Доуг Копп газар хөдлөх үеэр нурсан 875 барилга байгууламжид аврах ажиллагаа явуулж, 60 гаруй орны аврагчидтай гар нийлэн ажиллаж байжээ. Тэрбээр туршлага, ажиглалтдаа үндэслэн, газар хөдлөх үед хэрхэн амьд гарах талаар зөвлөгөө боловсруулсан байна.

Түүний зөвлөгөөнд үндэслэн, 1996 онд АНУ-д кино хийсэн аж. Доуг Коппын зөвлөж буй “Амьдралын гурвалжин” гэх аргыг хэрэглэвэл амьд үлдэх боломж бараг 100 хувь гэдгийг уг кинонд тур шилтад тулгуурлан харуулжээ.

Энэ киног Турк, АНУ, Канад, БНСУ болон Европын ихэнх оронд гар асан байна. Тэрбээр 1985 онд Мексико хотод газар хөдлөх үед нэгэн сургуулийн барилгад аврах ажиллагаа явуулахад бүх сурагч ширээн доогуур нуугдан, няц дарагдсан байсан аж.

Хэрвээ хүүхдүүд ширээнүүдийн хооронд орсон бол амьд үлдэх боломжтой байжээ. Барилга нурах үед ширээ, шүүгээ зэрэг хатуу эд хогшлын хажууд хүн хоргодож багтахаар хоосон зай үлддэг.

Энэ хөндийг “Амьдралын гурвалжин” гэж нэрлэжээ. Тэрбээр Онцгой байдлын ерөнхий газарт ирж, сургалт явуулахдаа монголчуудад дараах зөвлөгөөг өглөө.

 

1. Барилга байгууламж нурах үед бөхийн сууж болохгүй. Ингэж суух болон ширээ, автомашин гэх мэт биетүүдийн доогуур орсон хүмүүс няц дарагддаг.

2 Газар хөдлөхөд муур, нохой, нялх хүүхэд байгалийн зохилдлогоор өвдгөө эхийн гэдсэнд байх үеийнх шигээ гэдэс рүүгээ татах байдалтай эвхэрдэг. Томчууд ч ингэж эвхрэх хэрэгтэй. Хажуудаа хөндий хэсэг газар үүсгэж чадах буйдан, том хэмжээтэй эд хогшлын хажууд зогс.

3. Модон хийцтэй барилгууд хамгийн аюулгүй. Учир нь энгийн модон эдлэл уян хатан байдаг агаад газар хөдлөх хүчний үйлчлэлд зохицон хөдөлж чаддаг. Модон хийцтэй байшин барилга нурахдаа хүн хоргодох боломжтой хөндий үүсгэж унадаг бол тоосгон барилга нурахдаа бутран салж, хүнийг гэмтээж үхэлд хүргэх аюултай.

4. Шөнө унтаж байтал газар хөдлөлт болбол орноосоо унах хэрэгтэй. Орны эргэн тойронд аюулгүй хөндий бий болдог. Зочид буудлууд өрөөнүүддээ энэ тухай зөвлөгөө байрлуулах хэрэгтэй.

5. Телевиз үзэж байхад газар хөдөлбөл буйдан, орны хажууд газарт эвхрэн суух буюу хэвтээрэй.

6. Хаалганы ялуу, дам нуруун дор зогсвол шууд амиа алдана. Учир нь хаалганы ялуу, дам нуруу урагш эсвэл хойш унах тул хамгаалалт болохгүй.

7. Ямар ч үед шат руу зүглэж болохгүй. Шатнууд газар хөдл өлийн нөлөөгөөр үндсэн барилга байгууламжаас тусдаа хөдөлдөг. Шатан дээр зогсож байсан хүн маш аймшигтайгаар гэмтдэг. Газар хөдөлсний дараа барилга байгууламж нураагүй үлдсэн ч шатнаас хол зогсох хэрэгтэй. Амьд үлдсэн хүмүүс байшингаас зугтаах үед шат нурж мэднэ.

8. Барилгын гадна хананд ойрхон зогсох, боломжтой бол бүр холдох хэрэгтэй. Барилгын дотор байснаас гадна хананд ойрхон байвал дарагдлаа ч амьд үлдвэл хурдан аврагдана.

9. Машинтай явж байтал газар хөдөлбөл машинаасаа гарч, хажууд нь хэвтэх нэг бол суух хэрэгтэй.

10. Гэр, албан тасалгааныхаа нэг буланд их хэмжээний цаас овоолж бэлд. Газар хөдлөх үед түүний дэргэд хэвтээрэй. Энд “Амьдралын гурвалжин” үүснэ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)