Амттай бөгөөд ашигтай оройг зоог

Шөл уунгаа залуусын шинэ санаа, бүтээлч төсөлтэй танилцаж, хөрөнгө оруулалт хийвэл ямар вэ? Нийслэл хотынхоо өнгө төрх, хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулангаа салбар бүрийн залуусын бүтээлч санаа, төсөлтэй танилцах боломжийг “Улаанбаатар суп” олгож байна. Үдийн хоолны үнэ 10.000 төгрөг бөгөөд шөлнийхөө төлбөрөөр хөрөнгө оруулж буй үзэгчдийн саналаар гарсан шилдэг төсөл эдийн засгийн дэмжлэг болгон олгох юм. 

Хэрэв танд ч бас хэрэгжүүлэхийг хүссэн шинэлэг санаа, бүтээлч төсөл байгаа бол https://goo.gl/4CKoT6 хаягаар бүртгүүлж, “Улаанбаатар суп” арга хэмжээнд оролцоорой. Уламжлал болгон сар бүр зохион байгуулах оройн зоог энэ сарын 28-нд Амарбаясгалант зочид буудлын цэцэрлэгт хүрээлэнд болно. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)