Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 81 дуудлага иржээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр 21-22-нд нийт 107 мэдээлэл хүлээн авсны 81 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага байжээ. Тус албаныхан ирсэн дуудлага мэдээллийг хүлээн авч шуурхай шийдвэрлэж ажилласан аж. Харамсалтай нь ноцтой зам тээврийн ослын улмаас  орон нутагт нэг хүн нас барлаа. Тодруулбал, энэ сарын 21-ний 13.55 цагийн орчим Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн Сүмт гэх газар шороон замд жолооч Н-ийн “Toyota Landcruiser-80” загварын автомашин хүч алдаж, ухрах явцдаа явган зорчигч 36 настай А-г мөргөж, амийг нь хохироожээ.   


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)