Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор дөрвөн хүн амиа алджээ

Өнгөрөгч бямба, ням гарагт зам тээврийн ослын шинжтэй 451 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас нийт 11 хүн гэмтэж бэртэж, дөрвөн хүн амиа алдсан байна. Тухайлбал,

Сонгинохайрхан дүүрэг, Цамбагаравын урд замд Тоёота Приус маркийн машины жолооч, явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ.

Мөн Сүхбаатар дүүрэг, “Их тамир-1” тавилга, хаалганы үйлдвэрийн урд замд Тоёота Приус маркийн машины жолооч зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсон, ачаа ачиж байсан Hyundai porter маркийн машины араас мөргөж жолооч 35 настай, эрэгтэй нас барсан харамсалтай осол гарчээ.

Тээврийн цагдаагийн албанаас "Дураараа биш ээ, дүрмээрээ" аяны хүрээнд иргэн таныг замын хөдөлгөөнд хариуцлагатай, соёлтой оролцохыг уриалж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)