Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амь насаа алджээ

Өнгөрөгч бямба, ням гарагт Тээврийн цагдаагийн албаны шуурхай удирдлагын утсанд нийт 566 дуудлага мэдээлэл ирснээс 391 нь зам тээврийн ослын шинжтэй байна.

Эл өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтжээ. Үүний тав нь хүүхэд байсан бөгөөд хүндээр гэмтсэн аж. Харин ноцтой ослын улмаас нийслэлд нэг, орон нутаг хоёр иргэн харамсалтайгаар амь насаа алджээ. Орон нутагт амиа алдсан хоёр иргэний нэг нь мотоцикл унаж, нөгөөх нь мотоциклоор зорчиж явжээ.

Ташрамд дурдахад, энэ сарын 18-ны өдөр мотоциклийн ослоор гурван иргэн амь насаа алдсан талаар бид өмнө мэдээлсэн. Иймд иргэд тус тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ зориулалтын хамгаалах хэрэгсэлтэй байхыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)