Амралтын өдрүүдэд авто ослын улмаас 11 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ

Өнгөрсөн бямба, ням гарагийн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам  тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Тодруулбал, 2019 арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 16:30 цагийн орчимд Булган аймгийн Орхон сумын 2-р багийн нутаг “Оросын булаг” гэх газар /аймгийн төвөөс баруун тийш 40км/ асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, зорчигч 52 настай, эрэгтэй У нас баржээ.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)