Амны хөндийн эрүүл мэндийн талаар ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт багтаана

Энэ онд нийслэлийн төрийн өмчит бүх ЕБС-ийн 1-5 дугаар ангийн багш нарыг “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтанд хамруулсан. Энэхүү сургалтаар дамжуулж нийт 3100 багшийг “Амны хөндийн эрүүл мэнд” гарын авлагаар хангаж, ЕБС-ийн 2018-2019 оны сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийн сэдэв болгон багтаасан юм.

Энэ сарын 07-нд 13:00 цагт нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн урлагийн зааланд болох эхний сургалтанд Чингэлтэй дүүргийн төрийн өмчит бүх цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, дүүргийн болон өрхийн эмнэлгийн эмч, нийгмийн ажилтан, дүүргийн Засаг даргын тамгын газрын эрүүл мэнд, боловсрол хариуцсан мэргэжилтэн, хүүхэд, гэр бүл хөгжлийн мэргэжилтэн нарыг хамруулж, сургагч багш бэлтгэнэ.

Эдгээр сургагч багшаар дамжуулан цэцэрлэгийн багш нарт “Амны хөндийн эрүүл мэнд” сэдвээр мэдлэг олгож, хүүхэд багачууд төдийгүй тэдний эцэг эх, асран хамгаалагч нарын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. Маргааш болох сургалтыг Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар нээх юм байна.

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн 2017 онд хийсэн судалгаагаар, бага насны хүүхдийн 86 хувь нь шүд цоорох өвчин /ШЦӨ/-тэй байсан бол, 14 хувь нь эрүүл гэж гарчээ. Шүд цоорох өвчний тархалт сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 86.2 хувь, сургуулийн насныханы дунд 86.1 хувьтай байсан аж.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)