Аммиак алдагдав

Дорноговь аймгийн Сайншанд сумын “Ганзам” худалдааны төвийн хөргөлтийн цехэд уржигдар 15.00 цагийн орчим аммиак алдагджээ.

Тухайн байгууллага их цэвэрлэгээ хийхдээ хөргөлтийн төхөөрөмжийн хаалтыг нээснээс ийм зүйл болсон байна.

Онцгой байдлынхан уг төхөөрөмжийн хаалтыг хааж, төмөр замын гал унтраах ангиар 12х2 метр талбайд саармагжуулалт хийлгэжээ.

С.Аз


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)