Амиа хорлохыг завдсан 49 настай залуугийн амь насыг аварчээ

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Шинэбаатар, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Д.Лувсансанжаа нар авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах орон сууцны давхарын цонхоор хүн үсэрч амиа хорлох гэж байна” гэх дуудлага мэдээллийг 16.45 цагт хүлээн авч 16.48 цагт  шуурхай очиж шалгажээ.

Тус байрны оршин суугч 49 настай эрэгтэй О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас болж, маргалдан гэрийн хаалгаа дотор талаас нь цоожилж онгойлгох боломжгүй болгон цонхны гадна талын тавцан дээр үсэрхээр завдахад нь 11 дүгээр давхарын аваарын шатаар дамжин орж,  үсрэх үйлдэл хийх явцад түүний гараас барьж татаж оруулан амь насыг нь аварч эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч ажиллажээ.

Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)