Амиа алдсан байлдагч Б.Алтантулгын шүүх хурал нөгөөдөр болно

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг, байлдагч Б.Алтантулга тодорхойгүй шалтгаанаар нас барсан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр гарсан билээ. Тэгвэл тус хэрэгтэй холбогдох шүүх хурал энэ сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна. 

Сануулахад, байлдагч Б.Алтантулга нь цэргийн албанд татагдаж ирээд дөрвөн сарын дараа амиа алдсан юм. Тодруулбал, түүнд ротын захирагч нь бусад цэргүүдийн хамтаар жагсаалын талбайд гүйх тушаал өгсөн байна. Гүйлтийн явцад байлдагчийн бие огцом муудаж, сумын эмнэлэг рүү хүргэгдэж байх замдаа нас баржээ. ЗХЖШ-ын удирдлагууд байлдагч Б.Алтантулгыг цэргийн албаны ачаалал дийлэлгүй нас барсан гэж үзжээ. Харин 336 дугаар ангийн удирдлагуудыг хараа хяналт сул байсан гэх шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)