Амиа алдсан байлдагчийн ар гэрийнхэнд 10 сая төгрөг өгөхөөр шийдвэрлэлээ

Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байгаад зуурдаар нас барсан байлдагч Б.Алтантулгын буяны ажилд зориулж орон нутгаас 10 сая төгрөгийг ар гэрт нь өгөхөөр шийдвэрлэлээ. 

Түүнчлэн аймаг, орон нутгийн удирдлагууд талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж гүн эмгэнэл илэрхийлсэн бөгөөд шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлнэ гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)