Амиа алдсан алба хаагчийн гэр бүлд 100 сая төгрөг олгохоор боллоо

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайгийн гэр бүлд болон ой хээрийн түймэр унтрааж яваад түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан тус бүр 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.

Талийгаач И.Эрдэнэшагай нь 2019 оны долоодугаар сарын 2-нд Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)