Амжилт гаргах гээд алдартай найз бүсгүйгээ хаясан ч...

Бай ч үгүй банзанд ч үгүй хэмээх хэлц үгийн утгыг PC-чин залуу өөрийн жишээгээр бүрэн харууллаа. Кибер спортоор хичээллэгч Дуглас Мартин тус спортод өндөр амжилт гаргах үүднээс найз бүсгүйгээ хаяжээ. Амжилт гарахад нь найз бүсгүй саад болж байна гэж үзснээс тэр аж. Гэтэл ганцаар байвал алдаршина гэж тооцсон угийн сураггүй Мартины сураг бүр ч алдарч эхэлжээ. Тэрбээр Call of Duty тоглоомд түрүүлдэг баатар болон есдүгээр сард хоёр ч тэмцээнд оролцсон авч арваас дээш байрт шалгарч чадсангүй. Удалгүй CompLexity Gaming багийнхаа бүрэлдэхүүнд багтаж дийлэхээ байснаар кибер спортын замнал нь төгсчээ. Өдгөө тэрбээр хийсэн үйлдэлдээ амаа барин сууж байна. Учир нь хаясан найз бүсгүй Янет Гарсиа нь түүнээс хэдэн зуу дахин алдартай загвар өмсөгч бөгөөд 2018 онд цаг агаарын нэвтрүүлгийн дэлхийн хамгийн секси хөтлөгчөөр шалгарсан байна. Үүгээр зогсохгүй, сошиал сүлжээнд ч гэсэн цуутай нэгэн ажээ. Түүний гоо үзэсгэлэнг шүтэгч фэнүүд өдрөөс өдөрт нэмэгдсээр өдгөө зургаан сая дагагчтай болсон байна. “Ийм найзыгаа орхиод явдаг солиорсон тоглоомчин” хэмээн сошиал ертөнцийн хэрэглэгчид Дуглас Мартин элдвээр элэглэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)