Америк сэлэгч медалийн “ургац” хураав

БНСУ-ын Кванжу хотод өндөрлөсөн усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гол баатар нь АНУ-ын Калеб Дрессел байлаа. Тэрбээр ДАШТ-ээс найман медаль хүртсэн анхны усанд сэлэгч болжээ. Эдгээрээс зургаа нь алт, хоёр нь мөнгөн медаль юм. Түүнчлэн тэрбээр 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоосноос гадна 4х100 метрийн буухиад дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн АНУ-ын багт уралдсан билээ.

К.Дрессел 2017 оны ДАШТ-ээс нийт долоон медаль хүртэж, эх орон нэгт М.Фелпсийн дээд амжилтыг давтаж байсан бол энэ удаа шинэчилж чадлаа.

Н.Энхбаяр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)