Америкчууд мөнгөө хадгалж чаддаггүй

АНУ-д нэгэн судалгааны байгууллагын гаргасан дүгнэлт олны сонирхлыг багагүй татсан юм. Энэхүү судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 69 хувь нь 1000 ам.доллароос бага хадгаламжтай гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь өнгөрсөн жилийн 62 хувьтай харьцуулахад өссөн тоо аж. Түүнчлэн өмнөх жилд нь 28 хувь нь нэг ч долларын хадгаламжгүй гэж байсан бол энэ тоо өнөө жил 34 хувь болон өсчээ. Энэхүү судалгааг өнгөрсөн наймдугаар сард хийсэн бөгөөд Америкийн бүх мужид амьдардаг 7000 гаруй хүн судалгаанд хамрагджээ.

Америк иргэдийн 15 хувь нь 10 мянгаас дээш долларын хадгаламжтай бол 11 хувь нь 1000-4999 ам.доллар, дөрвөн хувь нь 5000-9999 "ногоон", 35 хувь нь 1000-аас бага хадгаламжтай гэж мэдэгдсэн байна.

Нэг ч төгрөгийн хадгаламжгүй иргэд бага орлоготойд тооцогдохгүй байгаа нь судалгаа хийсэн багийнхны гайхширлыг төрүүлж буй гэнэ. Иргэд хэдийчинээ их орлоготой байна төдий хэрээр зарлага гаргадаг болох нь анзаарагджээ. Тодруулбал, жилийн орлого нь 100-150 мянга хүрдэг иргэдийн 56 хувь нь 1000-доллароос дээш хадгаламжтай байгаа нь аж.

Энэ судалгааны талаар мэргэжилтэн Майкл Харди "Иргэд 30-300 мянга олдог иргэдийн хооронд төдий л ялгаа гарахгүй байна. Хүмүүс олсон мөнгөө хэрхэн зөв зарцуулахаа мэддэггүй нь энэ судалгаагаар маш тод харагдлаа" гэж онцолж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)