Америкийн эрдэмтэд коронавирусийн эсрэг вакцины анхны туршилтуудаа эхлүүлжээ


Америкийн эрдэмтэд коронавирусын вакцины эмнэлзүйн туршилтыг хүн дээр туршиж эхлүүлсэн тухай “Associated Press” мэдээлэв. Сиэтл хотын “Kaiser Permanente Washington Research” эрдэм шинжилгээний хүрээлэнд хийгдэж буй уг туршилтад нийт 45 хүн сайн дураараа оролцож байгаа аж. Тэдгээр хүмүүс бүгд эрүүл бөгөөд сарын зайтай  тус бүр хоёр  вакциныг хийлгэх юм байна. Анхны тарилгыг технологийн компанийн нэгэн менежер залууд хийжээ. Туршилт зургаан долоон хоног үргэлжлэх аж. Эхний үе шатанд эрдэмтэд тус вакциныг хүний биед гаж нөлөөгүй гэдгийг нотлох хэрэгтэй юм байна. Харин ашигт тусыг батлахын тулд илүү хугацаа, илүү сайн дурын ажилчид шаардагдах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)