Америкийн эмч нар 10 сартай монгол охиныг үнэ төлбөргүй эмчиллээ

Арван сартай монгол охин Сараанаа зүрхний төрөлхийн цооролтой байсан бөгөөд түүнийг эмчлэх мэс заслыг Монголд хийх боломжгүй байжээ. Тэгвэл Кэрен Хилл тэргүүтэй сайхан сэтгэлт америк эмч нар бяцхан охиныг АНУ-д аваачиж эмчиллээ. Тэрбээр ээжийнхээ хамтаар 11 мянган км газрыг туулан Денвер хотын хүүхдийн эмнэлэг Рокки Маунтэнд мэс засалд орсон байна. Охин болон ээжийн нь замын зардлыг америкууд бүрэн дааж, Рокки Маунтэнд эмнэлэг мэс заслаа үнэ төлбөргүй хийжээ. Охины биеийн байдал сайн байгаа тухай тус эмнэлгийн эмч Стевен Леонард орон нутгийн телевизэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)