Америкийн мэргэжлийн тулаанч Орост депутатаар сонгогдлоо


Мэргэжлийн нэртэй зодоонч Жеффри Монсон Америкийн иргэншлээсээ татгалзаж энэ оны 7-р сард ОХУ-ын иргэн болсон. Тэгвэл тэрбээр Оросын ард түмний элч болжээ. Учир нь “Нэгдсэн Орос” намаас Красногорск хотын иргэдийн хурлын сонгуульд нэр дэвшиж депутатаар сонгогдсон байна. Монсон сонгогдсоныхоо дараа “Хүүхдүүдийн төлөө ажиллах том төлөвлөгөө надад бий. Тиймээс эрүүл амьдрал, эрүүл орчин зэрэг олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг Красногорск хотдоо хэрэгжүүлнэ” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр ирээдүйд төрийн ДУМ-ын гишүүн болох хүсэлтэй байгаагаа уламжиллаа. 47 настай Монсон мэргэжлийн тулаанд 60 тулаан хийхдээ 34 ялж, 1 тэнцсэн амжилтыг үзүүлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)