Америкийн иргэн "Алтай таван богд" ууланд сураггүй алга болжээ

АНУ-ын иргэн П, 40 настай, эрэгтэй энэ сарын 18-ны өдөр “Алтай таван богд” ууланд авиралт хийгээд есдүгээр сарын 20-ны өдөр буцаж ирэх байсан боловч одоогоор ирээгүй байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Баян-өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч гадаадын иргэнийг есдүгээр сарын 22-ны өдрөөс эрэн хайсан ч үр дүнд хүрээгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)