Амаржих газрын дэргэд ажиллаж буй баар, цэнгээний газрыг татан буулгахыг шаарджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” амаржих газрын хажууд “Хаанчлал” нэртэй зочид буудал, баар цэнгээний газар үйл ажиллагаа явуулдаг аж. Үүнээс болоод эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн эрхийг зөрчиж байна гэх гомдол эмнэлгийн захиргаанд олноор иржээ. Мөн зочид буудлаар үйлчлүүлэгчид эмнэлгийн гадна талбайд шээх, бөөлжих, архи пиво, ундааны сав хаяж орчныг орчныг бохирдуулж байгаа юм байна. Иймээс тус шаардлага тавьсан эмнэлгийн ажилтанд ёс зүйгүй хандаж, хэл амаар доромжилж, бэртээж гэмтээх тохиолдол гарч байжээ.

Эмнэлгийн зүгээс уг зочид буудлын архи согтууруулах ундаа зарах тусгай зөвшөөрлийг цуцалж өгөхийг хүссэн хүсэлтээ дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгорт хүргүүлсэн байна. НИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор энэ асуудлыг нийтийн эрх ашигт нээлттэй байдлаар шийдвэрлэх болно гэдгээ мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)