"Амазон" компани нүүр царай таних програмаа ашиглахыг хоригложээ


Америкийн “Amazon” корпораци хүний нүүр царай танихад зориулагдсан программ хангамжаа цагдаагийн газруудад ашиглахыг хоригложээ. “Rekognition” гэсэн нэртэй уг прогаммыг нэг жилийн хугацаанд хэрэглэхийг нь хориглож байгаа аж. Түүнчлэн ийм төрлийн программ ашиглахтай холбоотой дүрэм журмыг чангатгахыг дэмжиж байгаагаа “Amazon” онцолсон байна. АНУ-ын Конгрессын хууль тогтоогчид энэ чиглэлд арга хэмжээ авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн хэмээн компанийн төлөөлөгчид цохон тэмдэглэжээ. Гэхдээ алга болсон хүүхдүүдийг хайх зорилгоор “Rekognition”-ыг хэрэглэхийг зөвшөөрч байгаа аж. Эл программ өмнө нь хэд хэдэн удаа шүүмжлэлд өртөж байжээ. Тухайлбал цагаан арьстнуудыг танихдаа алдаагүй заадаг ч өнгөт арьстнуудыг нарийн тодорхой таних боломжгүй байдаг гэж Массачусетын Технологийн их сургууль мэргэжилтнүүд мэдэгдэж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)