"Аль-Каида" бүлэглэл Хойд Африкт шинэ удирдагчаа томилжээ


Хойд Африк дахь “Аль-Кайда” террорист бүлэглэлийн удирдагч Абдельмалек Друкдаль алагдсаныг тус бүлэг хүлээн зөвшөөрч тухайн бүс нутагт шинэ удирдагчийг томилжээ. Энэ тухай “Rueters”  эх сурвалжийг дурдан мэдээлэв. Агентлагийн мэдээлснээр шинэ удирдагчаар   Абу Убайда Юсуф аль-Анаби гэгддэг Мужахид Язид Мубарак хэмээх алжир эр тодорсон байна. Тэрбээр "Аль-Кайда" бүлэглэлийн эсрэг НҮБ-ын хориг арга хэмжээний жагсаалтад багтдаг аж. Малид Друкдалийг устгасан тухай мэдээлэл өнгөрсөн зургадугаар сарын эхээр гарсан юм. Түүнийг болон түүний ойр тойрны хүмүүсийг Францын цэргийнхэн холбоотнуудын дэмжлэгтэйгээр явуулсан тусгай ажиллагааны үр дүнд устгажээ.

Друкдал нь Хойд Африк болон Сахел мужийн бүх террорист бүлэглэлүүдийг удирдаж байсан бөгөөд Исламын Магриб дахь (Африк дахь Тунис, Алжир, Марокко, Ливи, Мавритан, Баруун Сахар  орнуудаас бүрдсэн бүс нутаг) “Аль-Кайда"-гийн эмир байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)