Аль Каида бүлэглэл дахин халдлага хийж болзошгүй

АНУ-ын ТТГ-ын ажилтнууд Аль Каида бүлэглэл тус улсын нутаг дэвсгэрт  томоохон  хэмжээний халдлагуудыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа тухай баттай мэдээлэл олжээ. Алан хядах Аль Каида бүлэглэл нийслэл Вашингтон, Нью-Йорк бусад томоохон хотуудад дэлбэрэлтүүдийг зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж.  Тус бүлэглэл 2000 онд АНУ-ын тэнгисийн цэргийн “Коул” хөлөг онгоцыг дэлбэлснийхээ дараа жил онгоц барьцаалан “Есдүгээр сарын 11-ний” аймшигт халдлагыг хийж байсан билээ.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)