Альтернатив ОТГОО

“Заримдаа”, “Нэгэн залуу”, “Чамайг би хайрласаар” зэрэг олон уран бүтээлээрээ олны танил болсон, альтернатив урсгалаар туурвидаг дуучин Х.Отгончимэгийг уншигчид эчнээ мэдэх биз ээ. Тэрбээр 2015 онд “Chill out” цомгоо олны хүртээл болгосноос хойш уран бүтээлээ хэсэг хугацаанд завсарласны эцэст пянз гаргахаар төлөвлөжээ. Тэрбээр эл пянздаа сонсогчдын сайн мэдэх дуунуудаа шинэ найруулга, дуугаралттайгаар багтаахаас гадна орчин үеийн хэв маягтай, цоо шинэ уран бүтээлүүдээ оруулах аж. Сонирхуулахад, дуучин Х.Отгончимэг яруу найрагч Б.Эрдэнэсолонгын “Гүзээлзгэнийн амьдрал” номд багтсан шүлгээр зохиосон “Гүзээлзгэнэ” дуугаа сонсогчдод хүргэсэн бөгөөд эл уран бүтээл өнгөрсөн хоёр долоо хоногийн турш хит дууны жагсаалтын шилдэг 10-т багтаж байна. Түүний ертөнцөөр аялъя.

  • Төрсөн он, сар, өдөр: 1978 оны есдүгээр сарын 18
  • Орд: Охин
  • Төрсөн газар: Улаанбаатар хот
  • Биеийн жин: 58 кг
  • Биеийн өндөр: 160 см
  • Гутлын хэмжээ: 37
  • Ам бүл: Зургаа
  • Эзэмшсэн мэргэжил: Дуучин
  • Дуртай хоол: Амттай л бол ямар ч хоолыг идчихдэг.
  • Дуртай амттан: Амттанд нугасгүй.
  • Дуртай өнгө: Хар, цагаан, завсрын өнгүүдийг таашаадаг.
  • Дуртай кино: Найруулагч Брэд Силберлингийн “Сахиусан тэнгэрүүдийн хот” кинонд дуртай. Гол дүрүүдэд нь алдарт жүжигчин Николас Кэйж, Тег Райн нар тоглосон шүү дээ.
  • Өөрийгөө дуу юм уу, хөгжмийн зохиолоор илэрхийлбэл: Энэ талаар ёстой бодож үзээгүй юм байна.
  • Сонирхож цуглуулдаг зүйл: Одоо ч элдэв зүйл цуглуулахаа больжээ. Өмнө нь сонирхолтой шошго, хөргөгчийн
    соронзон наалт, хөгжмийн жижиг зэмсгүүд цуглуулдаг байлаа.
  • Түрхдэг үнэртэн: “Hermes”ийн “Voyage” үнэртнийг түрхдэг.
  • Хобби: Ажил минь миний хобби шүү дээ.
  • Очиж үзсэн хамгийн гоё газар: Гэр бүлээрээ Францын Парис хотоор аялахад хамгийн гоё байсан.
  • Айдаг зүйл: Бүх л муу зүйлээс айдаг. Муу муухай бүхэн хол байг гэж боддог.
  • Таалагддаг зан чанар: Хэзээд нэг зангаараа, элдэв маяггүй хүн таалагддаг.
  • Хэлэх дуртай үг: “Бүх зүйл сайхан болно” гэж хэлэх дуртай


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)