Алтны ханш 2012 оноос хойших өндөр түвшинд хүрлээ

Зарим улс оронд коронавирусийн хоёр дахь давлагаа эхэлж, худалдаа, эдийн засагт тодорхойгүй байдал үүсэхтэй холбоотойгоор алтны ханш 2012 оноос хойших өндөр түвшинд хүрсэн тухай “Bloomberg” уламжиллаа. Уг таваарын спот ханш нэг орчим хувиар дээшилснээр унци нь 1760 ам.доллартой тэнцэв. “Goldman sachs” банкны үзэж буйгаар унци үнэт металлын ханш 2000 ам.долларт хүрэх магадлалтай гэнэ. Цар тахал улс орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлснөөс шалтгаалж энэ он гарснаас хойш шар металлын үнэ 15 хувиар өсөөд буй аж.

Бэлтгэсэн: Ц.Ундрал