"Алтан тариа" ХХК гурилынхаа үнийг 20 хувиар бууруулжээ

"Алтан тариа" ХХК гурилынхаа үнийг 20 хувиар бууруулжээ. Тодруулбал, дэлхийн зах зээл дээр 1 тонн улаан буудайн үнэ 150 орчим ам.доллар буюу 360 мянган төгрөг байгаа аж. Тиймээс "Алтан тариа" ХХК 2016 оны намрын ургацаас, хүнсний стандарт шаардлага хангасан улаан буудайг чанараас нь шалтгаалан 400-440 мянган төгрөгөөр худалдан авч байгаа юм байна. Үүнийг дагаад шинэ ургацын улаан буудайгаар үйлдвэрлэж байгаа гурилын үнээ өнөөдрөөс буюу 11 сарын 01-нээс эхэлж  20 хувиар бууруулан худалдаанд гаргахаар болж, I гурил 890 төгрөгөөс 740 төгрөгболгон бууруулж худалдаанд гаргажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)