Алтан овоонд цугласан иргэдээс хэд хэдэн зөрчил илэрлээ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд, Алтан овоо орчимд шинийн 8-ны нар харахаар 800 гаруй тээврийн хэрэгсэл, 4000 орчим хүн цуглажээ.

Энэ үеэр тус аймгийн цагдаагийн алба хаагчид байнгын болон түр постод 24 цагийн турш хяналт, шалгалт хийн ажилласан байна. Орон нутгийн замд зам тээврийн осол, гэмт хэрэг гараагүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэгийг илрүүлэн, зөвшөөрөлгүй галт зэвсэг 1, сум 5 ширхэгийг хураан авч, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар 75 жолоочийг 3 сая 525 мянган төгрөгөөр торгож арга хэмжээ тооцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)