“Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэнг хоёр дахь удаагаа зохион байгуулна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй  “Чөлөөт орон зай” төслийн хүрээнд Монгол арт галерей, Монголын дүрслэх урлагийн нэгдсэн холбоотой хамтран “Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэнг хоёр дахь удаагаа зохион байгуулна.  

“Алтан намар 2019” үзэсгэлэнд оролцох бүтээлийг энэ сарын 16-23-ны өдөр “Монгол арт галерей”-н байранд хүлээн аваад 25-31-нд үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгоно. Үзэсгэлэнд оролцсон бүтээлээс шилдэг 3 бүтээлийг  шалгаруулан Батламж, мөнгөн шагнал олгох юм. Шагналыг  энэ сарын 25-ны өдөр 17:00 цагт Монгол арт галерейд гардуулна гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.

Үзэсгэлэнгийн үеэр “Судалбар зургийн ач холбогдол” сэдэвт ахмад, залуу уран бүтээлчдийн уулзалт, лекц болно. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)