"Алтан Дорнод Монгол" компани олборлолт явуулсан газартаа нөхөн сэргээлт хийгээгүй гэв

Архангай аймгийн иргэд "Алтан дорнод" компанийн уул уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. 

Иргэн Д.Туяа: Архангай аймгийн Цэнхэр суманд "Монгол газар" ХКК "Алтан Дорнод" ХКК компаниуд 10 гаруй жилийн өмнөөс уул уурхайн үйл ажиллагаа явуулсан. Өнөөдрийн байдлаар нөхөн сэргээлт хийсэн талбай байхгүй байна. Энэ асуудлыг орон нутгийн удирдлагууд тайлбарлахдаа "Хууль хяналтын байгууллагуудад хандсан. Шалгаж байгаа" гэсэн мэдээллийг өгсөн.

Мөрдөн байцаах газраас ажлын хэсэг гарч тухайн газрын хохирлыг тогтоогоод нөхөн төлбөр ногдуулахад одоог хүртэл хохирлоо барагдуулсангүй. 

Иймд Архангай аймгийн Цэнхэр сумын иргэд төрийн бус байгууллага байгуулж өөрсдийн эрх, малын бэлчээр, уух усныхаа төлөө тэмцэл өрнүүлж эхэлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)