Алтан гартнууд малчны хотонд нэгэн эхийн амь насыг аварчээ

2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний орой алтан гарт эмч нар болон эмнэлгийн ажилчид нэгэн малчны гэрт яаралтай хагалгаа хийж, хүний амь нас аварчээ. Тодруулбал, уржигдар орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас цааш 70 км.т Баянзүрх багийн нутагт 25 настай эх умайн гаднах жирэмслэлтийн улмаас биeийн жингийн цусны 74 хувийг алдаж, цус алдалтын дайрлагатай тээвэрлэх боломжгүй тул амь насанд аюултай гэх заалтаар малчны хотонд гэрт нь хагалгаа хийж шингэн, цус сэлбэж эхийн амь насыг аварсан байна.

Хагалгааны багт:

  • Эх барих зөвлөх эмч Н. Ариунаа
  • Эх барихын эмч Б. Наранбат
  • Мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний эмч Б. Чимгээ
  • Хагалгааны сувилагч Т. Гантигмаа
  • Мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний сувилагч Б. Эрдэнэдэлгэр
  • Жолооч Б. Даваахүү нар багтжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)