Алтанбулаг боомтыг хаалаа

Улсын Онцгой комиссийн хуралдаанаар ОХУ-тай хиллэдэг боомтуудыг хаах шийдвэр гаргалаа. Өмнө нь Цагааннуур боомтоор иргэдийг энэ сарын 23-ны 20.00 цаг хүртэл нэвтрүүлээд, хязгаарласан бол Алтанбулаг боомтоор бямба гарагийн 06.00 цаг хүртэл иргэдийг нэвтрүүлэхээр байсан. Гэвч ОХУ-ын Улаан-Үд хотод шинэ коронавирусийн халдвар илэрч, нөхцөл байдал хүндэрсэн тул ийм шийдвэр гаргасан гэж ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)