Алдарт зураач Ван Гогийн эмнэлэгт зурсан алдартай дөрвөн бүтээл

Голландын алдарт зураач Винсент Ван Гогийг “Одод түгсэн шөнө” зургаар нь бид сайн мэднэ.  Тэрбээр алдарт зураач Поль Гогены бүтээлийг биширч , тэрхүү эрхэмтэй нөхөрлөхийг хүсдэг байжээ. Хожим тэрбээр найзууд болж хамт амьдрахдаа үл ойлголцлын улмаас Гоген нь явсан аж. Энэхүү үйл явдлын дараа шаналж ганцаардсан  Ван Гог чихэндээ хий юм сонсдог болж тэсвэр алдахдаа зүүн чихээ огтолж байжээ. Маргааш нь түүнийг цагдаагийн газар баривчлан эмнэлэгт хүргэхэд сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон гэнэ.  Түүний эмнэлэгт байхдаа зурсан алдартай дөрвөн бүтээлийг сонирхуулж байна.

“Одод түгсэн шөнө”

Энгийн л нэг шөнийн тэнгэрийг дүрслэх боловч огт өөр ертөнцийг дүрслэн бүтээсэн мэт харагддаг. Голландын алдарт зураач Винсент Ван Гог энэхүү бүтээлийнхээ тухай “ Би өнгөний ертөнцөд нээлт хийхийг хүсдэг. Өнгийг хольсноор гайхамшгийг бүтээж болдог. Уураг тархинаас гарч буй санааг бараан дэвсгэр дээр цайвар өнгөөр гэрэлтэж байгаагаар зурж, сэтгэлийн халууныг жаргаж буй нарны гялбаатай зүйрлүүлэхийг зорьсон “хэмээсэн. Энэхүү зургаа нас барахынхаа өмнө эмнэлэгт хэвтэж байхдаа зуржээ. Судлаачдын үзэж буйгаар түүний бүтээлүүдэд өнгөний онцгой содон зохицлууд голлодог байжээ.

Цэцэгсийн хөдөлгөөнийг ажигч

Энэ нь түүний “Цахилдаг цэцэг” бүтээлээс харагддаг аж. Тухайлбал тус зургийн цэцэг бүр өөр өөр өнгөтэй байгаагаас харахад хөдөлгөөн хэлбэрт нь тохируулж өнгөөр будсан хэмээн судлаачид үздэг байна. Тэрбээр энэхүү зурагныхаа тухай “Би хэдий хөгшин, ууртай, бие муутай , ядуу  болох тусам ямар ч өөгүй гялалзсан тунгалаг өнгийг бүтээж, надад ногдсон хувь тавилангаас өшөө авахыг хүсч байна” гэсэн тайлбар өгсөн аж..

Дараагийн нэгэн алдарт бүтээл нь “Наранцэцэг”

  Дээр дурдсан “Цахилдаг цэцэгс”зурагт өнгөний хөдөлгөөнийг дүрсэлсэн бол энэхүү “Наранцэцэг” зурагт цэцэгсийн хөдөлгөөнийг  алдагдуулахгүйгээр зуржээ. Тэрбээр энэхүү зургаа дотны найз Гогендоо зориулан зурсан бөгөөд хүний гуниг, баярыг төлөөлүүлэн зарим цэцэгсийг нь дэлбээгээ нээсэн, заримыг нь хатаж хорчийсон байдалтайгаар зуржээ.

Гачет эмчийн хөрөг

Тэрбээр эмнэлэгт байхдаа Гачет хэмээх сэтгэлзүйн эмчтэй байжээ. Судлаачид энэ зургийн тухай тайлбарлахдаа Ван Гогийн өөр нэг дүр байсан хэмээжээ. Зурагт буй эрхмийн гунигт ширтсэн харц, бодлогоширсон царай төрх түүний дотоод сэтгэлийг төдийгүй Вангогийн өөрийнх нь байр байдлыг илэрхийлсэн гэж судлаачид үзсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)