Алдарт бөх Натик Багиров Монголд ирлээ

Жүдо бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, самбогийн дэлхийн хоёр, Европын дөрвөн удаагийн аварга Натик Багиров Монголд ирлээ. Ерөнхийлөгчийн нэрэмжит самбо бөхийн холимог багийн “Мазаалай” Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “БелАЗ” компанийнхан түүнийг манай улсад урьсан юм. “Атланта-1996” олимпод зодоглохдоо хүрэл медалийн төлөөх барилдаанд Гавьяат тамирчин Д.Нармандахад ялагдан, V байрт шалгарснаар нь 54 настай Н.Багировыг монголчууд илүү сайн мэднэ. Тэрбээр 1992 онд Беларусьт болсон самбо бөхийн ДАШТ-д түрүүлж, зургаан жилийн дараа амжилтаа давтсан юм. 1995, 1999 онд жүдогийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-д хүрэл медаль хүртсэн Н.Багиров Монголын тамирчдад сургалт явуулан, долдугаар сарын 14-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох Дэлхийн цомд зодоглох самбочдыг бэлтгэлийг хангалзах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)