Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчдынхаа дурсгалыг хүндэтгэлээ

Тээврийн цагдаагийн албанаас алба хаагчдын ажил үүрэг, үйлсийг таниулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх, үйл хэргийг нь мөнхжүүлэх, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Бид мартахгүй" өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг. 

Энэ жилийн "Бид мартахгүй" хүндэтгэлийн өдөрлөг Тээврийн цагдаагийн албаны төв байранд өнөөдөр боллоо. Өдөрлөгт Тээврийн цагдаагийн албаны удирдлагууд болон цагдаагийн алба хаагчид оролцож, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлэв. 

ТЦА-ны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Жавхланбаатар "Цагдаагийн байгууллагын түүхэн хөгжлийн хугацаанд 90 алба хаагч үүрэг гүйцэтгэж байх үедээ амиа алдсан. Үүний 15 нь замын цагдаагийн алба хаагч байсан юм. 

Замын цагдаагийн алба хаагчийн ажил нь хуулинд хөдөлмөрийн хортой нөхцөлд бичигддэг. Цагдаагийн байгууллагаас амиа алдсан алба хаагчдын ар гэрт сэтгэлийн дэм тогтмол өгдөг. Мөн шаардлагатай тохиолдолд эд материалын туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулдаг" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)