АЛАН ХЯДАГЧИЙГ 12 ЖИЛИЙН ДАРАА ЯЛЛАВ

1998 оны наймдугаар сарын 7-нд Танзан, Кени дэх АНУын ЭСЯ-ны байрыг дэлбэрэх бодис ачсан машинаар амиа золиослогч террористууд мөргөсөн билээ. Энэ үеэр 4085 хүн бэртэж, 224 хүн амь үрэгдсэн юм. Уг хэргийг зохион байгуулахад оролцсон дөрвөн хүнийг 2001 онд урьдчилан суллах болзолгүйгээр бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн.

Харин тэр алан хядах үйл ажиллагаанд оролцсон нэг гишүүн Гайланди гэгчид уржигдар ял сонсголоо. Түүний хэргийг Б.Обамагийн засаглалын шинэ хуулийн дагуу цэргийн биш иргэний шүүх шүүн хэлэлцсэн юм. Одоо 36 настай Гайланди АНУ-ын ЭСЯыг мөргөсөн ачааны тэргийг худалдаж авах, тэсрэх бөмбөг ачихад нь тусалсан гэдэг.

Өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар Гайланди тэр үед насанд хүрээгүй байсан учраас чухам юу хийж байгаагаа мэдээгүй, мөн Америкийн ТТГын ажилтнууд түүнийг тарчилган тамласан хэмээн шүүхэд тайлбарлажээ. Гэвч шүүх хурал түүнийг буруутай гэж үзэн бүх насаар нь хорих ял оноожээ. Гэвч Гайландигийн хувьд 20 жил хоригдоод суллагдах боломжийг нээлттэй орхисон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)