АКАДЕМИЧ С.ЭНХБАТ “ХҮНДЭТ ДОКТОР” ЦОЛ ХҮРТЛЭЭ

Олон улсын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн /ЦШНИ/ хүндэт доктор цолыг манай нэрт эрдэмтэн академич С.Энхбат хүртлээ. Олон улсад маш нэр хүндтэй энхүү шагналыг одоогоор гадаадын 20 орчим эрдэмтэн хүртээд байгаа аж. ЦШНИ-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар дээрх өргөмжлөлийг гардуулахдаа тус институтийн захирал академич В.А. Матвеев шинжлэх ухаанд болон ЦШНИ-ийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр  үнэлж С.Энхбатад ийнхүү хүндэт доктор цол олгож байгааг онцлон дурджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)