Аймгийн Засаг дарга нарыг томилгоог хэлэлцэв

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Төрийн ордонд болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцэнэ гэж таамаглаж байсан ч ярилцаагүй гэнэ. Энэ удаагийн хуралдаанаар аймгийн Засаг дарга нарыг томилох талаар ярилцсан тул бүлгийн хуралдаан зарлах, эсэх нь тодорхойгүй байна. МАН аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуульд Завханаас бусад аймагт ялалт байгуулсан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат томилогдсоныхоо дараахан Говьсүмбэр аймгийн Засаг даргыг томилоод буй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)