Аймагтаа анхны 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгууллаа

120261730_1504564773068235_6902932058388102923_n.jpg

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өөрсдийн дотоод нөөц боломжид тулгуурлан аймагтаа анхны 3х3 стандартын сагсан бөмбөгийн талбайг байгууллаа.

Энэхүү талбайг ашиглалтад оруулснаар орон нутагт 3х3 сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх цаашлаад энэ спортоор шилдэг тамирчид бэлтгэгдэн гарах боломжтой юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)