Айлуудад хээлтүүлэгч хуц, ухна өгчээ

“Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд Завхан аймгийн Улиастай хотод 24 сумын 200 гаруй малчныг хамруулсан зөвлөгөөнийг өнгөрсөн баасан, бямба гарагт зохион байгуулжээ. Төслийг Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран хэрэгжүүлж буй. Зөвлөгөөний үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага үржлийн өсвөр хээлтүүлэгч хуц, ухна тус бүр 30-ийг төслийн зорилтот бүлэг болох 15 залуу малчин айл, өрх толгойлсон эмэгтэй малчдад өгчээ. Энэ нь малчид малын тоо биш чанарт анхаарах, цөөн тооны чанартай малыг эдийн засгийн эргэлтэд оруулан байгаль орчин, бэлчээрээ хамгаалж, цочролд бэлэн дасан зохицох чадавхаа нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой аж.

Бэлтгэсэн: У.Түвшинбаяр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)